x

Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр БНХАУ-ын Жанжакоу хотын төлөөлөгчидтэй санал солилцов

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өндөр түвшний айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буй энэ цаг үед БНХАУ-тай хэрэгжүүлэх харилцааг, тэр дундаа хотууд хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хот ач холбогдол өгч ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын орлогч А.Амартүвшин нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож байгаа энэ өдөр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан, шийдвэрлэхээр зорьж ажиллаж буйгаа онцоллоо.

БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Улмаар талууд сэргээгдэх эрчим хүчийг Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой талаар ярилцав.  Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад ухаалаг гэрлэн дохио, ухаалаг авто замын зогсоолыг сүүлийн үеийн технологиор нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар харилцан санал солилцов.

Ташрамд, Жанжакоу хот нь соёл, аялал жуулчлал, автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, дата төв зэрэг салбарыг түлхүү хөгжүүлж, улсдаа тэргүүлэх чиглэл болгож чадсан.

Уулзалтын төгсгөлд Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, хоёр хот хамтарч ажиллах тухай эрмэлзлийн бичгийг гардуулав.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 59 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 1 цаг 11 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 13 цаг 52 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 14 цаг 45 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 19 цаг 30 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 19 цаг 32 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 19 цаг 34 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 19 цаг 35 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 19 цаг 35 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 19 цаг 36 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 19 цаг 37 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 19 цаг 37 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 19 цаг 38 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 19 цаг 38 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 22 цаг 9 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 22 цаг 13 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 22 цаг 15 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 22 цаг 18 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 22 цаг 23 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 22 цаг 27 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с...
Top