1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан өдөр билээ.
Бүх нийтээр амран өнгөрүүлдөг "Улс тунхагласны баяр" ирэх Даваа гаригт тохионо. Монголчууд бид Бүгд найрамдах улсаа тунхагласны өдрөөр хүчит бөхийн барилдаан жил бүр тасралтгүй зохион байгуулдаг уламжтай билээ. Энэ жил Улс тунхагласны 94 жилийн ой тохиож буй.
Улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан 11-р сарын 26-ны өдөр 13:00 цагаас "Спортын төв ордон"-д болохоор болжээ. Улс тунхагласны баярын барилдаан олон жил тасралтгүй зохиогдож, аварга цолтнууд олноор барилддаг чансаатай барилдаануудын нэг юм.