Олон улсын сонирхогчдын боксын холбоо шинэ тэргүүнээ сонгоод удаагүй байгаа билээ. AIBA-гаас Узбекистаны Гафур Рахимов шинэ тэргүүнээр сонгосноо мэдэгдэж байсан юм. Харин AIBA-гийн техникийн хороо саяхан хуралдаж, Олон улсын техникийн хорооноос “Токио-2020” олимпийн наадамд боксын тэмцээн явагдах жингүүдийг танилцуулжээ. Эмэгтэйчүүдийн боксын жинг 3-аас 5 болгон нэмж, эрэгтэйчүүдийн жинг 10-аас 8 болгон цөөлсөн байна.
Шинэ дүрмээр эрэгтэйчүүд 52 кг, 57 кг, 63 кг, 69 кг, 75 кг, 81 кг, 91 кг, + 91 кг, эмэгтэйчүүд 51 кг, 57 кг, 60 кг, 69 кг, 75 кг-ийн жинд өрсөлдхөөр болжээ.
Хуучин буюу 2016 оны Риогийн олимпод эрэгтэй боксчид 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, 91 кг, 91 кг-аас дээш, эмэгтэйчүүд 51 кг, 60 кг, 75 кг гэсэн 3 жинд өрсөлдөж байсан билээ.