x

"Шинэ хоршоо" хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн 500 тэрбумын эх үүсвэрийг нэг их наяд болгож нэмэгдүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хамт Монголбанканд ажиллалаа.

Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлжээ.

Мөн өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна гэлээ.

Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой Шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд энэ онд хоршоодод 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд хоршоодын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна.

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, аж ахуй нэгжийн зүгээс Монголбанкаас шаардаж байгаа нэг асуудал бол арилжааны банкуудын зээлийн хүү нь Монголбанкны мөнгөний бодлогын хүүтэй уялдаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулан ажиллах шаардлага бий гэлээ. Тухайлбал, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 3 сарын дотор 500 тэрбум төгрөгийн зээл гарч чадсан нь зээлийн хүү нь 6 хувь учраас иргэдэд бизнес эрхлэхэд ашигтай байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү жилийн 24 хувь байгаа нь бизнес эрхлэгч, иргэдэд хүнд тусаж байгааг харж болно гэдгийг УИХ-ын дарга онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 4 мин “Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ 8 цаг 5 мин Ойжуулах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвсний ургац сайжирна 8 цаг 5 мин Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна 8 цаг 6 мин Хондурасын байгаль хамгаалагч идэвхтэн амиа алджээ 8 цаг 7 мин С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ 8 цаг 7 мин “Автомашингүй өдөр”-т цахилгаан мотоцикл, дугуй, суррон оролцуулахгүй 8 цаг 8 мин Англи хэлний багшийг бэлтгэхэд Канад Улстай хамтарна 8 цаг 8 мин Орхон аймаг далбаагаа шинэчиллээ 8 цаг 9 мин О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу нүүлгэх үү? 12 цаг 7 мин Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 14 цаг 9 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 14 цаг 13 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 14 цаг 18 мин Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 14 цаг 23 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 14 цаг 25 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 14 цаг 48 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 14 цаг 49 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 14 цаг 50 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 14 цаг 52 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 14 цаг 52 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил...
Top