Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байгаа аж. Энэхүү Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтанд Монголын шүүгч Э. Энхбямба амжилттай оролцож, тэнцсэн бөгөөд ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа.
Манай шүүгч Э.Энхбямба энэ удаагийн эрх олгох сургалтыг шалгалтын оноогоор тэргүүлж 1 байрт орсонд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэж цэцгийн баглаа гардуулсан байна. Ийнхүү Монгол улсаас нэгэн Олон улсын шүүгч мэндэллээ. Э.Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлсэн нь Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчдийн ур чадвар олон улсын түвшинд байгааг харуулсан явдал болж байна.
Шинэхэн Олон улсын шүүгч маань Дэлхийн оюутны лигийн Финалыг удирдан явуулах юм. Нүд нь хурц, шүгэл нь шударга байх болтугай.