x

Х.Оюунцэцэг: Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг

Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар аймгийн хэмжээнд судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Х.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Төв аймгийн хэмжээнд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмыг зөрчих зөрчил хэр их гарч байна. Энэ төрлийн зөрчил гарахад нөлөөлж буй шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ?

-Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт 2022, 2023 онд 15-25 хувиар буурсан. Гэхдээ зарим төрлийн зөрчил буурахгүй байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод эзэлдэг бөгөөд ховор эмийн ургамал их ургадаг, мөн дархан цаазат болон ан агнуурын 20 орчим зүйлийн ховор ан амьтантай. Нутаг дэвсгэр, байгаль орчны энэхүү онцлогтой холбоотойгоор амьтны тухай, ойн тухай, газрын хэвлийн тухай, усны тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг нийтлэг үйлдэгдэж байна.

Тухайлбал, энэ он гарснаас хойш амьтныг зөвшөөрөлгүйгээр агнасан 12, агнуурын бүс нутгаас бусад газарт, хориотой үед, хориглосон арга хэрэгслээр агнасан, тээвэрлэсэн 43 зөрчил бүртгэгдсэн.

Иргэд ашиг олох зорилгоор тарвага, загас, зээр гэх мэт ан амьтныг хууль бусаар агнах, модны үр жимсийг их хэмжээгээр түүж бэлтгэх зэргээр энэ төрлийн зөрчлийн хэргийг үйлдэж байна. Мөн бусдын хууль бусаар олж авсан эд зүйлсийг мэдэхгүйгээр дайж, тээвэрлэж авч явсны улмаас зөрчлийн хэргийн холбогдогч болж, хариуцлага хүлээх тохиолдол гардаг.

Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг.

Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.5 дахь хэсэгт зааснаар ойн сан, амьтан, ургамлын аймаг, усны нөөц, газарт учирсан хохирлыг тухайн зүйлийн экологи–эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлдэг.

Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, олсон хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгон, хуульд заасан хэмжээгээр торгоно.

Тус аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдэгдсэн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэргийн улмаас нийт 247 сая төгрөгийн хохирол учирснаас 80.9 хувийг нь нөхөн төлүүлсэн байна.

Жишээ нь, нэр бүхий иргэд 180 ширхэг тарваганы хөлдөөсөн тулмыг Архангай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж явсныг тус аймгийн Лүн сумын нутагт илрүүлэн шалгаж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн тохиолдол 2022 онд гарсан. Дээрх иргэд тарваганы хөлдөөсөн тулмыг худалдан борлуулж, ашиг олох зорилгоор авч явсан нь тогтоогдож, эрх бүхий байгууллагаас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгож 62,7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

-Энэ төрлийн зөрчлийн хэрэгт хэдэн хүн холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн бэ. Иргэдийг энэ төрлийн зөрчлийн хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Төв аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэрэгт нийт 300 хүн, 82 хуулийн этгээд холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн. Зөрчлийн хэрэгт холбогдсон иргэдийн 93 хувь нь эрэгтэй, 7 хувь нь эмэгтэй хүн байгаа бол дийлэнх нь бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 36-45 насныхан байна.

Аймгийн хэмжээнд одоогоор байгаль орчны хяналтын улсын байцаагч 28 хүн ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 3, сумдад 18, Хустайн байгалийн цогцолбор газарт 7 байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилладаг.

Төв аймгийн прокурорын газраас дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьж байна. Энэ хүрээнд сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулахаас гадна иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг дангаар болон хамтран хийдэг.

Мөн тус прокурорын газраас холбогдох байгууллага, албан тушаалтанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл, шаардлага хүргүүлэх зэргээр хуульд заасан арга хэмжээг авч ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд, 2 сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, яриа таниулга хийн хууль эрх зүйн мэдээлэл өглөө.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 8 цаг 13 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 8 цаг 15 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 8 цаг 17 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 8 цаг 18 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 8 цаг 19 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 8 цаг 23 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 8 цаг 24 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top