Зургийг ikon.mn
Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо Авлигатай Тэмцэх Газарт/АТГ/ мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигч 1,336 иргэний хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.
Эдгээрээс нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж буй 50 нэр дэвшигчийн мэдээллийг хүргэж байна. /Нийт хөрөнгийн хэмжээг харуулахдаа зээлийн хэмжээг оруулсан болохыг анхаарна уу/
Жагсаалтын 50-д 10 намын төлөөлөл, 4 бие даагч багтсанаас хамгийн олон (36 хувь) буюу 18 нь МАН-аас нэр дэвшигчид байна. Мөн хамгийн их хөрөнгөтэй нэр дэвшигчдийн жагсаалтад ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Засгийн газрын танхимын долоон сайд багтжээ.
УИХ-ын сонгуульд Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас нэр дэвшигч О.Баатархуяг хамгийн их буюу нийт 82 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бол МАН-аас нэр дэвшигч, Соёлын сайд Ч.Номин 59 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр жагсаалтыг удаалж байна.
МАН-аас нэр дэвшигч шарк Д.Энхтүвшин 33 тэрбум,
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр 24 тэрбум,
Уул уурхайн сайд Ж.Ганбаатар 11 тэрбум, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 19 тэрбум,
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 18 тэрбум,
Шадар сайд С.Амарсайхан 14 тэрбум,
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 12 тэрбум,
Боловсролын сайд Л.Энх-Амгалан 11 тэрбум,
ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан 7 тэрбум,
балетчин Д.Алтанхуяг 8 тэрбум,
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх 9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй.
АН-аас нэр дэвшигч Б.Түвшин 36 тэрбум,
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 9 тэрбум,
Ш.Адьшаа 8 тэрбум,
"М-Ойл" компанийн захирал Б.Пунсалмаа 7 тэрбум,
"Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хороо"-ны гишүүн Ц.Уянга 7 тэрбум,
Шинэ Нэгдсэн Эвслээс нэр дэвшигч А.Сүхбат аваргын ах А.Батсүх 23 тэрбум,
Иргэний Хөдөлгөөний Намаас нэр дэвшигч Ж.Занаа 10 тэрбум,
ХҮН намын Б.Мөнхсоёл 10 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.
Нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж буй 50 нэр дэвшигчийн 18 нь МАН-ынх бол АН-ын 15, ХҮН намын хоёр, Иргэний Хөдөлгөөний Намын дөрөв, бие даагч дөрөв байна.
Сэтгэгдэл (2)