ДБНХ-ноос Будапештын ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргаж өөрийн вебсайтад байрлуулжээ. Эл жагсаалтад Будапештын дэвжээнд үзүүрлэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлжээ.
О.Насанбурмаа гавьяатаас гадна Монголын эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргийн тавд дөрөв, эхний 20-д найман хүн багтаж байсан юм. Тэрээр Будапештын ДАШТ-ээс Алтан медаль хүртэснээр ийнхүү дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Бусад жинд: 50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тавдугаарт;
53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор тавдугаарт;
55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор гуравдугаарт;
57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор арвандөрөвдүгээрт;
59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гуравдугаарт;
62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12дугаарт;
65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор есдүгээрт;
ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17дугаарт;
68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор найм, ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор 11дүгээрт;
76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор 11дүгээр байрт тус тус бичигджээ.