Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй “Ташкентийн Гран При” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Г.Болдбаатар түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Дюсселдорфийн Гран Прид мөн түрүүлж байсан билээ.
МУГТ Г.Болдбаатарын хувьд IJF-ийн цуврал тэмцээнээс найм дахь түрүүгээ хүртэж байна. Өмнө нь Чиндао, Дюсселдорф (2 удаа), Улаанбаатарын (2 удаа) Гран Прид түрүүлж, Парис, Бакугийн Их Дуулгад аваргалсан удаатай.