Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо Азийн Хөлбөмбөгийн Холбооны 28 дахь удаагийн их хурал боллоо. АХБХ-ны алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэгч 5 бүсийн Хөлбөмбөгийн Холбоодын удирдлагууд тус хуралд уригдаж, дүрмийн өөрчлөлтүүдийг батласан юм.
"ОУХБХ-ны жишигт нийцүүлэн засаглалаа сайжруулахад тус дүрмийн өөрчлөлтийн гол зорилго оршиж байгаа"-г АХБХ-ны ерөнхийлөгч Шах Салман бин Эбрахим Ал Халифа хэлсэн үгэндээ дурьдсан бөгөөд бүхий л үйл ажиллагаа FIFA-г дэмжихэд чиглэнэ гэдгийг онцолжээ.
28 дахь удаагийн АХБХ-ны их хуралд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино мөн уригдсан юм. Тэрбээр "АХБХ-ны үйл ажиллагаа тун хурдацтай явагдаж, өсөн дэвжиж байгаа"-г хэлээд ирэх дөрвөн жилд Азийн хөлбөмбөг дэлхийн хөлбөмбөгийн гол цэг болно хэмээн онцолсон байна.
Энэ удаагийн хурлаар АХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Ингэснээр Монгол улс Ази тивд илүү өргөн хүрээнд хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ажиллах боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.