Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан шинэ дүрмээр дасгалжуулагч багш нар мөн ёслодог боллоо. Дүрмийн шинэчлэл Европын залуучуудын аваргын тэмцээн дээр анх мөрдөгдөж эхэллээ.
Цаашдаа тамирчид төдийгүй дасгалжуулагч нар барилдааны дараа татами, өрсөлдөгч дасгалжуулагчдаа хандан бөхийж, хүндэтгэл үзүүлж байхаар болсон юм.