ОХУ-ын нийслэл Москвад болж байгаа AIBA-гийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг Буриадын Улаан-Үд хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
ДАШТ Улаан-Үдийн “Физкультурно-спортивный комплекс” цогцолборт 2019 оны 10-р сард болохоор боллоо.
ОХУ-ын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлёв “Буриад улс тэмцээнийг хамгийн дээд түвшинд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Эрэгтэйчүүдийн ДАШТ ч ОХУ-д явагдах болохоор энэ эрхийг авах тун хэцүү байлаа. Гэвч AIBA бидэнд итгэл хүлээлгэсэн” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. 2019 оны эрэгтэйчүүдийн боксын ДАШТ Сочи хотод болох юм.