x

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулагын танилцуулга

     Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэ удаад Донорын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн талаарх инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.


ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ ИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд анх удаа хийж байсан бол өнөөдрийн байдлаар 147 хүнд бөөр, 40 хүнд элэг, 8 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар гадаадын улс, оронд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд нэг хүн 50.000-250.000 ам. доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт санхүүгийн дарамт учруулж байгаа төдийгүй их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна.

Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, цусны аюулгүй байдал, амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, амьд донороо хамгаалах, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулжээ.

Донорын тухай хууль 6 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

Хуулийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт болон хуульд хэрэглэсэн нэр томьёог тодорхойлж өглөө.

 

Хуулийн 2 дугаар бүлэгт донорын үйл ажиллагааны удирдлага, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог тодорхойлж, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага болон Засаг даргын эрх, үүргийг зааж өгсөн болно.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулна. Энэ алба нь дээрх чиг үүргээс гадна эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хууль зөрчсөн үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.

Хуулийн 3 дугаар бүлэгт донор, реципиент, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойллоо.

Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн гэнэтийн осол болон амь нас нь эрсэдсэн тохиолдолд эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картдаа тэмдэглүүлж болохоор хуульчиллаа.

Хуулийн 4 дүгээр бүлэгт донороос цус, эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах тухай асуудлыг тодорхойлж өглөө.

Энэ бүлэгт ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтэнийг экспортлож, импортлохыг хориглосон бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсан эд, эрхтэнийг импортлож, цус, цусан бүтээгдэхүүнийг экспортлож, импортлож болох тухай хуульчиллаа.

Хуулийн 5 дугаар бүлэгт цусны донорын эгнээг өргөжүүлэх тухай асуудлыг тусгасан болно.

Цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор донорын хөдөлгөөнийг сурталчлах, элсүүлэх ажлыг Монголын улаан загалмайн нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна.

Хуулийн 6 дугаар бүлэгт хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалтыг тусгалаа.

Донорын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдсанаар дараахь ач холбогдолтой:

1.Донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж, амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдсэн.

2.Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эрүүл хүнтэй адил ажиллаж, амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлнэ.

3.Донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, донорын эд, эрхтэний наймаанаас сэргийлнэ.

4.Эх орондоо эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулж, иргэдэд учрах санхүү, эдийн засгийн дарамтыг бууруулах ач холбогдолтой бөгөөд донор болон реципиентийн эрүүл мэндэд тавих хяналт сайжирна.

5.Эс, эд, эрхтэний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах алба байгуулагдана.

6.Үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг  зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох юм.

6.Үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох юм.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 38 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 48 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 53 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 59 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 1 цаг 3 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 4 цаг 39 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 4 цаг 43 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 4 цаг 43 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 4 цаг 45 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 4 цаг 51 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 4 цаг 56 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 4 цаг 57 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 5 цаг 1 мин Найман байршилд зам засварлаж байна 5 цаг 38 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 6 цаг 8 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 6 цаг 13 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 6 цаг 20 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 18 цаг 47 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top