Японы төв нутагт оршин суудаг 115 настай эмэгтэй Окаги Хаяши өнгөрсөн амралтын өдөр зүрхний дутагдлын улмаас нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
1909 оны есдүгээр сарын 2-нд төрсөн О.Хаяши өнгөрсөн бямба гаргийн өглөө төрөлх Токи хотын эмнэлэгт нас барсан гэж яам болон бусад эх сурвалж мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард 116 настай Томико Итоока нас барсны дараа тэрбээр Японы хамгийн өндөр настай хүн болсон юм. Т.Итоока нас барахынхаа өмнө дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодроод байлаа.
Одоо Японы хамгийн өндөр настай хүн бол Аичи мужийн Кота хотын оршин суугч 114 настай Мине Кондо юм.
Эх сурвалж: Kyodo