Өнөөдөр дэлхийн бүх жүдочдод баярын өдөр тохиож байна. Аравдугаар сарын 28-ны өдрийг олон улсад Жүдочдын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Жүдо хэмээх гайхамшигт бөхийн төрлийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдрөөр жүдогийн өдрийг хүндэтгэн ёсолдог. Кано сан мөн Японы олимпийн хорооны ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны анхны япон гишүүн байсан билээ.
1882 оноос үүсэлтэй гэж үздэг жүдо бөх дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн дасгалжуулахыг сургадаг. Өрсөлдөөнөөс гадна хүмүүжил, өрсөлдөгчөө хүндлэх ухааныг заадаг онцгой спорт юм.
Олимпийн 8, Дэлхийн 21 медальтай Монголын жүдочдын баярын өдөр, Монголын жүдо бөхийн холбооноос энэ өдрийн хүрээнд өнөөдөр Спортын төв ордонд бүх жүдочдын хамтарсан нээлттэй бэлтгэл зохион байгуулж байна.
Олимп, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гарган, өндөр амжилт гаргаж яваа Монголын үе үеийн жүдочдодоо баярын мэнд хүргэе.
Алтан медальтнууд
-
Н.Түвшинбаяр – Бээжин-2008
Мөнгөн медальтнууд
-
Ц.Дамдин – Москва-1980
-
Н.Түвшинбаяр – Лондон-2012
-
Д.Сумъяа – Рио-2016
Хүрэл медальтнууд
-
Р.Даваадалай –Москва-1980
-
Д.Нармандах – Атланта-1996
-
Х.Цагаанбаатар – Афин-2004
-
С.Ням-Очир – Лондон 2012
ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ЖҮДОЧИД
Алтан медаль
-
Х.Цагаанбаатар /2009 он/
-
М.Уранцэцэг /2013 он/
-
Г.Болдбаатар /2014 он/
-
Д.Сумъяа /2017 он/
Мөнгөн медаль
-
О.Балжинням /1989 он/
-
Д.Амартүвшин /2013 он/
-
М.Уранцэцэг /2017 он/
Хүрэл медаль
-
Д.Баттулга /1989 он/
-
Х.Эрдэнэт-Од /2005 он/
-
Х.Цагаанбаатар /2010 он/
-
М.Бундмаа /2010 он/
-
Д.Сумъяа /2015 он/
-
С.Ням-Очир /2015 он/
-
Ц.Мөнхзаяа /2015 он/
-
Г.Болдбаатар /2017 он/
-
Г.Одбаяр /2017 он/
-
Б.Мөнгөнчимэг /2017 он/
-
Н.Түвшинбаяр /2017 он/
-
Д.Сумъяа /2018 он/
-
О.Отгонбаатар /2018 он/
-
Ө.Дүүрэнбаяр /2018 он/