x

Ж.Чинбүрэн: Эмэгтэйчүүд амьдрах чадвар сайтай, цэргийн алба хаах сонирхолтой байна

Өнөөдөр үдээс өмнө хуралдсан Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар өнөөдөр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цэргийн албанд очиж буй залуусын эрүүл мэндийн асуудлаар байр сууриа илэрхийлж, салбарын сайдаас асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 

-"Эмч хүний хувь хэлэхэд Зэвсэгт хүчинд эмнэлгийн том алба байгаа. Зөвхөн цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх тэнцэхгүйг шийдэхээс илүү чанаржуулах хэрэгтэй байна. Ачаалал даах чадамж хүн болгонд  адилхан байдаггүй. Энгийн үзлэгээр илэрдэггүй өвчин бас байна. Уушгины артерийн даралт ихтэй хүн бол зүгээр үзлэгээр шинж тэмдэг нь илрэхгүй. Зүрхний ЭХО шинжилгээ хийж уушгины артерийн даралтыг хэмждэг болсон. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нөхцөлд ачааллыг даах боломжийг нэмэгдүүлж байдаг. 

Иймд алба хааж байх үед нь цэргүүддээ тогтмол ачааллын тест, эрүүл мэндийн үзлэг хийж байх нь чухал. Г.Сайханбаяр сайд аа танд бол боломж, нөөц, бүхэл бүтэн эмнэлгийн алба байгаа. Тийм учраас үүнийг тогтмолжуулах нь чухал. Мэдээж цэргийн ангиуд дээр эмч байгаа үзлэг хийдэг л байх. Гэхдээ зөвхөн гар үзлэгээр чагнуураар үзэх боломжгүй.

Мөн тэр ирсэн хүүхдүүдийн сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж өгдөг сэтгэлзүйчид ажилладаг, тэнд очоод бие бялдар сэтгэлзүйн хувьд жинхэнэ монгол эр хүн болдог юм гэдэг тогтолцоог л хийх хэрэгтэй.

Мөн эмэгтэйчүүд амьдрах чадвар сайтай, цэргийн алба хаах сонирхолтой болж байгаа учир эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал чухал байна. Солонгос улс шиг насанд хүрсэн хэнийг ч ялгалгүй шиг шууд цэрэгт явуулдаг тогтолцоог хуулах боломж манайд бий юу? 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: 

-"Өнөөдрийн байдлаар Монгол Улсын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 11 орчим хувь нь эмэгтэй цэргийн алба хаагчид байгаа. Хугацаат цэргийн албанд эмэгтэй цэргийн алба хаагчийг татах хууль Монгол улсад байхгүй. Урьд өмнө ч байгаагүй.

Мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд эмэгтэй алба хаагчдыг авах, цэргийн сургуулиар дамжуулан бэлтгэх зэргээр жендэрийн асуудал дээр анхаарч байгаа. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй алба хаагчдыг 18 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. 

Эмэгтэй цэргийн алба хаагчдын чанар чансаа сайн, тэсвэр тэвчээр, хариуцлага хүлээх чадвар зэрэгт эрчүүдээс дутах зүйлгүй байгаа. 

Үндсэн хуульд заасан заалтад Монгол Улсын насанд хүрсэн иргэн цэргийн алба хаах үүрэгтэй гэж заасан нь бүх нийтээр цэргийн алба хаах үндсэн заалт болж байгаа юм" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 58 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 1 цаг 3 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 1 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 1 цаг 19 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 1 цаг 24 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 1 цаг 36 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 3 цаг 31 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 23 цаг 42 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top