"Ханжоу 2022" 19 дэх удаагийн Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багуудын тоглолт өчигдөр эхэллээ.
Манай баг нээлтийн тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж 89:50 онооны харьцаатайгаар ялагдав. Эрэгтэй шигшээ баг эхний хагаст 44:28, сүүлийн хагаст 45:22 онооны харьцаатай дуусгажээ. БНХАУ-ын эсрэг 29 хувьтай довтолсон бөгөөд 36 хувьтай чөлөөт шидэлт гүйцэтгэсэн байна. Долоон удаа бөмбөг тасалж, 25 удаа алдаа гаргаж, 13 ашигтай дамжуулалт өгчээ. Г.Болор-Эрдэнэ 27:01 минут тоглохдоо долоон оноо, зургаан ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээр багаа тэргүүлжээ.
Эрэгтэй шигшээ баг В хэсэгт БНХАУ, Хонконг, Тайвань улстай багтсан. Дараагийн тоглолтоо Хонконгийн шигшээ багтай маргааш тоглоно. Эмэгтэй шигшээ баг А хэсэгт БНХАУ, Энэтхэг, Индонезын шигшээ багтай оноолт таарсан байна.