"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны тэмцээн өндөрлөлөө. Манай багийн Г.Нандинзаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авлаа.
Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Ханжоу 2022: Монголын багийн анхны медалийг буудлагын эмэгтэйчүүд авлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.