x

Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өчигдөр тохиолоо. Түүхт ойд зориулсан “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолт, баярын хурал боллоо.

Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Монголын хүүхдийн ордон нэгэн жарны хугацаанд 130 мянга гаруй хүүхдийг элсүүлэн төгсгөсөн. 60 жилийн хугацаанд бид бүхний дундаас төрөн гарсан урлаг, соёл, спорт, нийгмийн алдартнуудыг тоолж барамгүй билээ.

Өнөөдөр ордны маань сурагчид ОУ-ын хүүхдийн урлагийн их наадмуудад амжилттай оролцож байгаа нь үндэсний урлаг, соёлыг гадаад орнуудад сурталчлан таниулж буй явдал юм.

Хүүхдүүдийнхээ авъяас, оюун билгийг нээн олж, төгөлдөржүүлэн хөгжүүлэх, тэднийгээ аминчлан хамгаалах нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллага цаашлаад төр засгийн үүрэг юм” хэмээлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр “Эх орны маань ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачуудын авъяас, оюун билгийг нээн хөгжүүлж, нийгмийн идэвхитэй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын хүүхдийн ордны багш, ажилчид, сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье. Засгийн газраас хүүхдийн ордны засвар үйлчилгээ, техник хэрэгслийн шинэчлэлд зориулж 200 сая төгрөг дэмжлэг үзүүлж байгаа энд тодотгон хэлэхийг хүсч байна. Хүүхдийн ордны үйл ажиллагаа, сайн сайхны төлөө Ерөнхий сайдын хувьд, эцэг хүний хувьд анхаарал тавин ажиллах болно” хэмээв.

Монголын хүүхдийн ордонд жил тутам 4,500 хүүхэд 32 дугуйланд хамрагддаг байна. Мөн Монголын хүүхдийн ордон сургалтын цар хүрээ, чиглэлээ өргөжүүлэн Япон улс, Ротари ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр математик тооцоолол, физик үзэгдэл, химийн төлөв, биологийн орчин зэргийг нэгтгэн дүгнэх шинжлэх ухааны лаборатори ангийг нээн хичээллүүлж байгаа юм байна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, болон хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид болон хүүхдийн ордноос төрөн гарсан эрхэм алдартнууд хүрэлцэн ирсэн байв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 12 цаг 14 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна 17 цаг 0 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ 17 цаг 1 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ 17 цаг 3 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна 17 цаг 4 мин Атрын IV аяныг эхлүүлнэ 17 цаг 4 мин Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана 17 цаг 5 мин "Мөхлийн өдрийн" цагийн зүүг нэг секундээр урагшлуулжээ 17 цаг 6 мин Америкийн төрийн албан хаагчдад ажлаас гарсны урамшуулал санал болгоно 17 цаг 6 мин Энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног амарна 17 цаг 7 мин Зуны цагийн хуваарьт орох асуудлыг танилцуулжээ 17 цаг 7 мин Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх эсэхийг хэлэлцэнэ 19 цаг 39 мин Электрон тамхины зохицуулалттай холбоотой хэлэлцүүлэг өндөрлөлөө 19 цаг 42 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 19 цаг 44 мин Retailer Walmart 17 жилийн дотор логогоо шинэчиллээ: Ялгааг нь олон хүн анзаарсангүй 19 цаг 47 мин АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ 19 цаг 52 мин Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7 баримт 19 цаг 56 мин Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 32.6 хувиар өсжөө 20 цаг 0 мин Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо 20 цаг 3 мин Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа 20 цаг 8 мин
iИх уншсан
Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top