x

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадам зохион байгуулагчид зочдоо угтан авсаар байна

Монгол Улсыг зорин ирж буй тэр дундаа “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох гадны тамирчид, дасгалжуулагч, хүндэт зочид болон бусад албаны хүмүүс Монгол улсад хүрэлцэни ирсээр байна.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ны өдөр Япон, БНСУ зэрэг дөрвөн улс орны Үндэсний Олимпын Хороодын 170 гаруй тамирчид, дасгалжуулагч болон албаны хүмүүсийн хамтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо газардана.

Япон улсаас тус улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Ямашита Ясүхиро болон наадамд оролцох жүдо бөхийн 4 тамирчны хамтаар ирэх бол Хятадын Тайваны Үндэсний Олимпын хорооноос ширээний теннис, бадминтон, хөлбөмбөг болон Э-Спорт, жүдо гээд нийт спортын 5 төрөлд өрсөлдөх тамирчид ирнэ. Түүнчлэн тус багийн хамтаар ЗАОХ-ны байнгын хорооны 2 гишүүн манай улсад ирэх юм.

ЗАОХ-ны байнгын хорооны дарга Чан Жулиан Хятадын Хонконгын тамирчдын хамтаар ирхээр зэхэж байна. Өнөө орой ноён Чан Жулианы хамтаар волейбол, хөлбөмбөгийн тамирчид ирэх бол тэдэнтэй хамт нэг онгоцоор Бүгд Найрамдах Солонгос улсын олимпын хороог төлөөлж бадминтон, ширээний теннис болон жүдо бөхийн тамирчид ЗАОХ-ны гишүүн Парк Ингүгийн хамтаар ирэхээр зэхэж байна.

Сонирхуулж хэлэхэд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадам оролцох баг  тамирчид болон хүндэт зочдыг угтах ажилд ЗБХ-ны ажилтнуудаас гадна 120 орчим сайн дурын ажилтнууд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ажиллаж байна.

Энэ дашрамд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй ивээн тэтгэгчид болон хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүмүүс, сайн дурын ажилтнууддаа талархал илэрхийлье гэж “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД 23 цаг 4 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ Өчигдөр 12 цаг 17 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо Өчигдөр 12 цаг 12 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя Өчигдөр 11 цаг 58 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа Өчигдөр 11 цаг 01 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Өчигдөр 10 цаг 56 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Өчигдөр 10 цаг 50 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна Өчигдөр 10 цаг 39 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна Өчигдөр 10 цаг 28 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Өчигдөр 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Өчигдөр 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Өчигдөр 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Өчигдөр 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Өчигдөр 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Өчигдөр 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Өчигдөр 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Өчигдөр 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Японы эрх баригч нам  12 жилийн дараа анх удаагаа парламенты... П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад э...
Top