x

Спортын салбарынхан зөвлөлдөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимт бэлтгэх Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөн төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Монгол Улс олимпийн наадмаас анхны медалиа хүртээд 50 жил, олимпийн аваргатай болоод 10 жил болж байна. Цаашид олимт оролцох тамирчдын тоог нэмэгдүүлэх, улмаар тамирчдын амжилтыг сайжруулан медалийн тоог нэмэгдүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр энэхүү зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа юм. Иргэн бүрийг биеийн тамир, спортоор хичээлллэхийг дэмжих зорилгоор цаашид спорт клубуудээр үйлчлүүлсэн иргэдэд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлэх ажлыг эхлүүлэхээр эрхзүйн орчныг нь бүрдүүлээд байгаа юм.

“Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Засгийн газраас олимпийн медальт тамирчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж, олимпийн анхны медальт дөрвөн тамирчинд олимпийн дурсгалын мөнгөн зоос, гарын бэлэг гардуулсан юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпт бэлтгэх Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн "Спорт ба хөгжил" Улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнд оролцогч эрхэм төлөөлөгчидөө

Эх орныхоо нэр алдрыг Дэлхийд дуурсгагч хүндэт Тамирчид, Дасгалжуулагчдаа

Та бүгдийнхээ амар амгаланг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр Нэгдсэн Үндэстэний байгууллага, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс үндэстэний эв нэгдэл, нийгмийн эерэг харилцааг дэмжих хэрэглүүр, улсын орны бүтээн байгуулалт, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур хэмээн үзэж биеийн тамир, спортын салбарын бодлого, иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг болоод байна.

Биеийн тамир, спорт нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэхээс гадна өсвөр үе, залуучуудыг эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, эх орноороо бахархдаг бие хүн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой.

Энэ 2018 он Монгол хүн  Олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн тэгш ой тохиож буй түүхэн жил юм.

Энэ цаг мөчид Аргентиний Буонес Айрис хотноо зохиогдож буй Залуучуудын зуны Олимпийн наадам, Индонезийн Жакарта хотноо зохиогдож буй Азийн Паралимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, медалийн буухиаг үргэлжлүүлж байгаад бахархахгүй байхын аргагүй юм. ­

Энэ дашрамд, Олимп, дэлхий, олон улсын тэмцээнд амжилттай оролцож Монгол улсынхаа нэр алдрыг Дэлхийд дуурсгадаг Тамирчид, Дасгалжуулагчид болон арын албанд үеийн үед хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг биеийн тамир, спортын салбарынхан Та бүгддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярыг хүргэе.

Монголын ард түмэн Та бүгдээрээ бахархаж, Та бүгддээ баярлаж байдаг гэдэгийг цохон тэмдэглэхэд таатай байна. 

Та бүгд өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ алдаршуулан дурсаж, өнөөдрийн амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирээдүйн хөгжлийн бодлого, чиглэлээ тодорхойлохоор Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь сайшаалтай.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Үндэсний спортын өв соёлыг дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмцээн, наадам зохион байгуулах тогтолцоог сайжруулах, салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,тамирчид дасгалжуулагчдын нийгмийн хамгааллынтогтолцоог бэхжүүлэх”-ээр тодорхой зорилтууд дэвшүүлж, эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.

Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу Биеийн тамир, спортын салбар анх удаа Спортыг дэмжих сантай болсноор иргэдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтын чанар, үр дүн сайжирсан.

Энэ жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэдийн спортын наадам”-ыг анх удаа спортын 5 төрлөөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Цаашид Иргэдийн спортын наадмын үр дүнд тулгуурлан хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бодлогоор дэмжиж, иргэдийг олноор хамруулах боломжтой спортын төрлүүдийг нэмэх, насны бүлгээр ангилах зэргээр хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй.

Шинэчлэн батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулиар төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгаа.

Иймд холбогдох яам, агентлагийн зүгээс спортын холбоодыг хөгжүүлэх, засаглал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, төр болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Мөн ирэх оноос Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубд хичээллэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрийг хариуцдаг болох, Гаалийн тариф, гаалийн татварын хуулиар Монгол Улсад үйлдвэрлэдэггүй спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэгслэлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж ажиллах болно.

Монгол улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн гол үндэс болох юм.

Энд цугласан Та бид бүгд Эх орныхоо нэрийн өмнөөс Дэлхийд өрсөлдөх сайн тамирчдыг бэлтгэх, ард иргэдээ чийрэгжүүлэн эрүүл мэндийг нь хамгаалах үйл хэрэгт манлайлан ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс.

Та бүгд энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж чадна гэдэг миний бүрэн итгэж байна.

Түүнчлэн хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэдэг болгох зорилгоор төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилтан, албан хаагчдынхаа дунд биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг энэхүү зөвлөгөөний индрээс Та бүгддээ уриалж байна.

Үүгээр СПОРТ БА ХӨГЖИЛ” Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн нээснийг мэдэгдэе.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Уржигдар 13 цаг 21 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ Уржигдар 12 цаг 17 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо Уржигдар 12 цаг 12 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя Уржигдар 11 цаг 58 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа Уржигдар 11 цаг 01 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Уржигдар 10 цаг 56 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Уржигдар 10 цаг 50 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна Уржигдар 10 цаг 39 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна Уржигдар 10 цаг 28 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Уржигдар 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Уржигдар 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Уржигдар 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Уржигдар 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Уржигдар 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Уржигдар 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Уржигдар 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Уржигдар 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Уржигдар 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Уржигдар 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна 2024-10-30
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад э...
Top