x

ФОТО: Богдхан уулнаас 10 толгой янгирыг Архангай аймгийн Булган ууланд нутагшууллаа

Богдхан уулын дархан цаазат газраас 10 янгир барьж, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Булган ууланд шилжүүлэн тавьжээ.

Ингэхдээ БОАЖЯ-ны зөвшөөрөл авсан болохыг зохион байгуулагчид онцлов.

Энэ талаар ХААИС-ийн агнуур зүйн багш Э.Магсаржав "Зэрлэг амьтан нутагшуулахад зөөлөн болон хатуу аргыг хэрэглэдэг. Энэ удаад Богдхан уулнаас 10 толгой янгирыг хатуу аргаар буюу шууд тээвэрлэн авч ирж Архангай аймгийн Булган ууланд нутагшууллаа. Хүйсийн хувьд эм янгир илүү нутагшуулсан нь өсөж, үржих давуу талтай.

Богд уулын хад асга ихтэй газар янгирын тоо толгой ихэссэн учраас зарим газраас шилжүүлэн нутагшуулах шаардлага тулгарсан. GPS системийн тусламжтайгаар эдгээр янгирыг хянах боломжтой байгаа.

Иргэд янгир нутагшуулсан Булган ууланд аялал зугаалгаар явахдаа янгируудад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, уул руу мал их бэлчээхгүй байхад анхаарах хэрэгтэй" гэв.

Уг төсөл цаашид таван жил хэрэгжиж, янгирын тоог 50 болгон нэмэгдүүлэх юм байна. Архангайд төгсөгчдийн холбоо 55 сая төгрөг цуглуулж, 10 янгирыг Богд уулнаас Булган ууланд нутагшуулах ажлыг зохион байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 46 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 53 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 11 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 12 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 15 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 17 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 19 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 21 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 22 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 23 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 25 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 17 цаг 54 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 17 цаг 55 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 17 цаг 59 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 18 цаг 2 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 18 цаг 4 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 7 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 11 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 13 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top