Өнөөдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Бодонч, Дундцэнхэр, Согоог, Сагсай, Турган , Харбут, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгджээ.
Түүнчлэн Булган, Буянт, Харбут, Хархираа, Баруунтуруун, Идэр, Тэс, Үүр гол үерийн түвшинг 5-40 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 10-65 см даван үерлэсэн байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.