x

ЭРҮҮЛ ОЙ: Ойн хамгаалалд 7,4 тэрбум төгрөг зарцуулна

БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ,  “Рио Тинто Монгол ХХК”-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх” чиглэлд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд эрүүл ой төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ба ойн хөнөөлт шавж устгалын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Монгол орны ойн сан манай газар нутгийн 7.9 хувийг эзэлж байна.

БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас жил бүр хийгддэг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хойшлогдсонтой холбоотой 2022 оны байдлаар хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүрч, 700 гаруй мянган га ойн сан доройтон нийт 2 тэрбум мод хөнөөлт шавжид өртсөн байна.

Иймд “Эрүүл ой” төслийн хүрээнд хөнөөлт шавжид өртөж, доройтолд орсон 300 мянган га ойд биологийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг хийж 1,1 тэрбум модыг аврах ажлыг эхлүүллээ. 2023 онд 100.000 мянган га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн ба тус хор нь био бэлдмэл учир хүн, амьтанд хор хөнөөлгүй, зөвхөн ойн шавжийг л устгах зориулалттай юм.

Ойн хөнөөлт шавж идэвхжих улирал эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр Эйр трактор AT-602 маркийн онгоцыг хөөргөлөө. Тус онгоц нь нэг удаагийн нислэгээр 3,2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай,500-700 га газарт хор цацах хүчин чадалтай юм.

Өнөөдрийн арга хэмжээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг ТББ-ын төлөөлөгч Пол Рийс нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 41 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 47 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 5 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 7 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 9 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 11 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 13 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 15 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 16 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 16 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 17 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 19 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 17 цаг 48 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 17 цаг 50 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 17 цаг 53 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 17 цаг 56 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 17 цаг 59 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 2 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 5 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 7 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top