Дейтоны их сургуульд сагсан бөмбөгийн багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ өгчээ.
Тодруулбал, Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од мэргэжлийн боломжуудад гол анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тэрээр NBA-ийн Драфтад нэрээ өгснөөр коллежид дахин тоглохгүй бөгөөд мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн алхам нь энэ юм. Энэхүү алхам нь монгол хүн анх удаа нэрээ NBA-д дэвшүүлж буй тохиолдол болж байна.
Майк өөрийн хувийн агентаар “Rize Management” компанийн Скотт Николснийг сонгож, гэрээ байгуулжээ. Сонирхуулахад, Лос Анжелес хотод байрлалтай Rize Management нь спорт, энтертайнмэнт менежментийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг компани юм.
Өнгөрсөн жил NCAA-ийн нэгдүгээр дивизоны Дейтоны их сургуульд сагсан бөмбөгийн тэтгэлэгтэй суралцахаар болж, түүх бүтээж байсан Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгч, гайхалтай аз сорьсон шийдвэрээ ийн гаргалаа.