Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ Энэтхэг улсад найм дахь өдрөө үргэлжилж байна. 52-54 килограммын жинд М.Энхжаргал хүрэл медалийн төлөө Итали улсын тамирчин Савчук Оленатай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгууллаа.
Манай улсаас нийт найман тамирчин уг тэмцээнд оролцохоор Энэтхэг улсыг зорьсон. 48 килограммын жинд тулалдсан ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистан улсын тамирчин Ф.Фозиловаг 5:0 оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангаж, дэлхийн медальтан болсон.
Харин 50-52 килограммын жинд ОУХМ О.Есүгэн Итали улсын тамирчин Чарааби Сиринэтэй тулалдаж 0:5 харьцаатайгаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ. Өнөөдөр манай улсын хоёр тамирчин маань мөнгөн медалийн төлөө тоглоно.