Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод Залуучуудын зуны спортын олимпийн III их наадам өнгөрсөн бямба гаригт эхэлсэн билээ. Хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгарын буудагч Залан Пеклер нарын баг ОХУ болон Мехсикийн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн аварга боллоо.
Манай тамирчин Э.Энхмаа Залаан Пеклер хэмээх Унгар залуутай нэг баг болон өрсөлдсөн ба Оросын А.Деревьягина , Мексикийн Рамирес Рамос нарыг 10:9 ялж , олимпийн аварга цол хүртлээ.