x

Ихэнхи гол мөрнүүдийн мөсний зузаан харилцан адилгүй байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 85-15 см байгаа нь Хатгал тосгон орчимд энэ үеийн олон жилийн дунджийн орчим, Ханх сум орчимд 10 см-ээр ахиу байна. Мөн мөсөн дээр 5 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Хөвсгөлийн уулсаас эх авсан: Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бүгсий зэрэг томоохон гол мөрнүүд ажиглалт хийдэг хэсэгт битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 40-120 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу байна.

Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн гэж нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа бөгөөд мөсний зузаан 50 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр бага байна.

Хөвсгөл нуураас усжих: Эг гол Эрдэнэбулган сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15-25 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсэг битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна.

Хангайн нуруунаас эх авсан: Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 100 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.

Анхааруулга: Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж,  мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй  байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна гэж Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 36 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 42 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 1 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 2 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 5 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 6 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 8 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 11 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 11 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 12 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 13 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 14 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 17 цаг 44 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 17 цаг 45 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 17 цаг 49 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 17 цаг 52 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 17 цаг 54 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 17 цаг 57 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 0 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 3 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top