Монгол улсын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг өчигдөр Сингапур улсыг зорилоо.
Манай шигшээ багийг 2018 он дуустал таван олон улсын чухал тоглолт хүлээж байгаа ба үүний нэг нь Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийх тоглолт. Чансаа ахиулах, цаашлаад 11 сард Тайвань улсад зохиогдох Зүүн Азийн АШТ-ий 2-р шатны бэлтгэл болох тус тоглолт 10 сарын 12-ны өдөр болно.
Тус тоглолтын дараа чансаанд нөлөөлөх нөхөрсөг тоглолтыг манай залуус Лаосын шигшээ багтай хийх юм.
Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо