Монгол улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Жюү Жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.
Есөн орны 410 тамирчин өрсөлдөж, шилдгээ тодруулж буй тэмцээний эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 69 кг-д “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал түрүүлжээ.
Өнгөрсөн жил тус тэмцээнд үзүүрлэж байсан тэрбээр аваргын төлөөх энэ удаагийн барилдаанд “Гаруда” клубийн Эрдэнэбилэгийг илт илүү буюу 13:0 -ээр ялав.
Жүжигчин Өөскө насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медаль хүртэж байсан билээ.