Ням гаригийн орой Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт шигшээ тоглолт Аргентин, Францын багуудын тоглолтоор өндөрлөж, Аргентины шигшээ баг гурав дахь дэлхийн аваргын цомоо өргөлөө.
Үндсэн болон нэмэлт цагт тус бүр гурван гоолтой тэнцсэн багууд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Аргентинчууд 4:2 харьцаагаар илүүрхсэн юм. Өмнө нь зөвхөн 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолт долоон гоолтой (Бразил, Швед 5:2) өндөрлөж байв. Өөр гурван шигшээ тоглолт (1930, 1938, 2018) зургаан гоолтой өндөрлөж, 4:2 харьцаагаар тоглолтыг дуусгаж байжээ. Харин өчигдрийн тоглолт нийт зургаан гоолоор 3:3 харьцаатай тэнцэж өндөрлөсөн ДАШТ-ий цорын ганц шигшээ тоглолт болов.
Мөн Катар-2022 тоглолт нь ДАШТ-ий шигшээ тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдсэн гурав дахь тохиолдол болж, Аргентины од Лионел Месси цомынхоо цуглуулгад дутаж байсан ДАШТ-ий цомыг авлаа. Тодруулбал, Месси Ballon d’Or шагналыг долоон удаа, Аваргуудын Лигийн цомыг дөрвөн удаа, Копа Америка тэмцээний цомыг нэг удаа, Испанийн Ла Лигагийн аваргын цомыг 10 удаа, Францын Ligue лигийн цомыг нэг удаа тус өргөж байсан юм.
Үүгээр Аргентины шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ийг гурван удаа (1978, 1986, 2022) аваргалсан амжилтаар улс орнуудаас дөрөвдүгээрт бичигдэх боллоо. Тэдний өмнө Бразил 5 удаа, Герман, Итали 4 удаа аваргалсан амжилтаар эхний гурав бичигдэж байна. Аргентины ард Франц болон Уругвайн шигшээ багууд хоёр түрүүтэй, Англи, Испанийн шигшээ багууд нэг нэг түрүүтэй бичигдэж байна.
Эх сурвалж: olympics.com