Саудын Арабын хаан ширээг залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман ДАШТ-ний эхний шатны тоглолтод Аргентины багийг ялсан өөрийн шигшээгийн тоглогч бүрд Rolls-Royce Phantom автомашин бэлгэлжээ.
Саудын Арабын ханхүүгийн өгч буй бэлгийг хөлбөмбөгчид "галзуу" гэж нэрлэсэн байна.
Энэ жил үйлдвэрлэсэн Phantom загварын үнэ нь $460 - $550 мянган долларын хэлбэлзэлтэй.
Арваннэгдүгээр сарын 22-нд Саудын Арабын шигшээ Аргентинчуудыг 2:1 харьцаатайгаар дуулиантайгаар хожсон юм. С хэсгийн тэр тоглолт Лусаилын Үндэсний цэнгэлдэхэд болсон ба Лионель Мессийн 10 дахь минутын торгуулын цохилтын хариуд нь саудчууд Салех Аль-Шехри (48), Салим Аль-Давсари (53) хоёрын гоолоор хариу барьжээ.
Саудын баг Азийн хөлбөмбөгийн холбоотын эвслээс Аргентины багт нэгээс дээш гоол оруулсан анхны шигшээ болсон бол Аргентинчууд 1990 оноос хойш дэлхийн аваргын эхний тоглолтод анх удаагаа хожигджээ.
М.ЦОГТ