Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд товлосон боловч Бөхийн өргөөнд үймээн гарч хойшлогдсон байсан юм. Монгол бөхийн өргөөг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газар битүүмжилж, хамгаалалтад аваад байгаа тул ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг энэ бямба гаригт буюу 10 дугаар сарын 6-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар болжээ.
Энэ нээлтийн барилдаанд барилдахаар улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай, улсын начин Д.Гантулга, Б.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик нараас гадна шинэхэн начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй 100 гаруй бөх бүртгүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)