"Буэнос-Айрес – 2018" залуучуудын олимпийн III наадам эхлэхэд 8 хоног үлдээд байна. 10 дугаар сарын 06–18 –ны өдрүүдэд зохиогдох энэ удаагийн наадамд 206 орны 4,600 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.
Тус наадамд Монголын баг 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 спортын төрөлд /чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөг эрэгтэй баг/ оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байнаа аж.
"Буэнос-Айрес – 2018" залуучуудын олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллахаар болжээ.