Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин, ОУХМ Жамбалын Лхагважавын нэрэмжит “ДҮНЖИНГАРАВ МАРАФОН“ гүйлтийн тэмцээн Есдүгээр сарын 25-ны ням гаригт Намрын автомашингүй өдрөөр болно.
Энэ удаагийн Дүнжингарав марафон нь бүх нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор олимпын төрөл болон паралимпын төрлийн тамирчид, энгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран оролцож байгаагаараа давуу талтай.
ОУХМ Ж. Лхагважав нь Седней- 2000 оны паралимпын наадамд 8 дугаар байр, Афин- 2004 оны паралимпын их наадамд 6 дугаар байрыг бүтэн Марафон гүйлтийн тэмцээнд эзэлж байсан. Азийн тоглолтын 2 алт 3 мөнгөн медальтай 2011 оны Турк улсын Анталиа хотноо зохион байгуулсан дэлхийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, шарга азарга хэмээн монгол даяар алдаршсан гүйгч юм.
Гүйлтэд оролцох иргэд тамирчид ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.