Азербайжаны Баку хотод болж буй жүдо бөхийн барилдааны ДАШТ-ий үдээс хойших шигшээ барилдаануудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, баг тамирчидаа дэмжиж байна.
Өнөөдөр Жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -100 кг жинд ОУХМ Л.Отгонбаатар нэг ч ялагдалгүй барилдсаар хэсгээ тэргүүлж, хагас шигшээд үлдсэн билээ.
Тэрбээр хагас шигшээд жиндээ дэлхийн чансааг манлайлж байгаа Гүрж улсын тамирчин Варлам Липартэлианитай барилдан базари үнэлгээгээр ялагдал хүлээж хүрэл медалийн төлөө Японы тамирчинтай барилдахаар болсон. Дөнгөж сая тэрээр ялалт байгуулж Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.