Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Эрэгтэйчүүдийн -73 кг төрөлд өрсөлдөж байгаа манай тамирчин Г.Одбаяр болон Ц.Цогтбаатар нар хүч үзсэн.
Манай Ц.Цогтбаатар тамирчин дагах барилдаан хийж ялалт байгуулан хүрлийн төлөө тоглохоор болсон. Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Хейдаровтой барилдсан ч ялагдал хүлээн тавдугаарт байрт шалгарлаа.