Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Г.Одбаярын нар шөвгийн наймд шалгарсны дараа Ажербайджаны бөх Хядаров Хидаяаттай учраа тааран ялагдаж дагах барилдаанд орж Казахстаны бөх Смагуловтой барилдаж ялсан. Хүрэл медалийн төлөө Ираны тамирчин Мухамаддитай цаг сунган барилдаж торгуулиар ялагдал хүлээв.