Улсын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар төрсөн үндэсний бөхийн шинэ аварга О.Хангай өчигдөр фенүүдээ Ховд нутгийн тарвасаар дайлжээ. Тэр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжууулан зарласан бөгөөд Хан-Уул дүүргийн Говь factory store дэлгүүрийн гадна талбайд болсон арга хэмжээнд бөх сонирхогчид, шинэ аваргын шүтэн бишрэгчид хөл гишгэх газаргүй цугласан байна.
О.Хангай аварга аавынхаа хамтаар Ховд нутгийнхаа брэнд тарвасыг олон жил борлуулсан бөгөөд "Энэ жил зарахгүй, зөвхөн дайлна" гэдгээ зарлаад байсан юм.
Өчигдөр болсон арга хэмжээний үеэр залуу аварга "Улсын баяр наадмаар Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Тиймээс бөхөд хайртай ард түмэнтэйгээ нэг өдрийг өнгөрүүлж, Ховд нутгийн тарвасаар дайлъя гэж бодсон юм. Их олон хүн ирсэн байна. Нэг цагийн дотор гурван тонн тарвас дууслаа" хэмээн ярьжээ.