Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Эмэгтэйчүүдийн -57 кг төрөлд өрсөлдөх манай тамирчид Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар билээ.
Л.Энхрийлэн эхний учраа БНСУ-ын бөх Kвон Южонтай барилдсан ч харамсалтай нь ялагдсан юм.
Д.Сумъяа эхний барилдаанаа Сербийн бөх Рогик Йованатой хийж ялалт байгуулсан. Дараагийн учраа Канадын тамирчин Климкайттай тааран маш хүнд барилдааныг өнгөрүүлсэн юм. Тэрбээр Климкайтыг иппон оноогоор ялснаар шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд Д.Сумъяа Францын бөх Хелен Ресевутэй барилдаж хэсгээ тэргүүлж Британийн тамирчин Некода Смит-Дэвистэй шөвгийн дөрөвт барилдаж ялагдал хүлээн дагах барилдаан хийсэн. Британийн тамирчин Смит-Дэвис алтан медалийн төлөө барилдахаар болж Д.Сумъяа Солонгосын тамирчин Квон Южонтой хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.
Дөнгөж сая Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Д.Сумъяа Солонгосын тамирчин Квон Южоныг вазари үнэлгээгээр ялж Дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо.