Монгол Улсын шинэ арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадам өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болов. Өдгөө 24 настай залуу арслангийн цолыг мялааж Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашин, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр, УИХ-ын гишүүн Д.Өнөрбаяр дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Мөн түүний багш, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд Солонгост аялах эрхээр мялаасан байна.
Б.Орхонбаяр арслангийн цолны мялаалга, хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл үлдсэн байна.