Жүдо, жюүжицү, самбо бөхийн тамирчин, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Хулангийн ээж хорт хавдрын улмаас Хөх хотод эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд жүдогийн шигшээ багийнхан сэтгэлийн дэм өгч нэг сарынхаа цалинг хандивлаад байна.
Б.Хулангийн ээж зургадугаар сарын 6-нд дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн бөгөөд удалгүй ходоодны хорт хавдартай гэдгээ мэджээ. Ингээд Хавдар судлалын үндэсний төвд ходоодоо тайруулсан байна. Харин одоо Хөх хотод химийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд спортынхон төдийгүй сайхан сэтгэлт монголчууд хандив өргөсөөр байна.
Химийн эмчилгээний нэг удаагийн зардал 10 сая бөгөөд 6-8 удаа орох шаардлагатай байгаа юм байна.
Тэрбээр элэг нэгт Монголчуудаасаа тусламж хүссэн бөгөөд “Одоо ээж минь хоёр дахь эмчилгээгээ хийлгэхийн тулд миний бие Хаан банкнаас 10.000.000 төгрөгийн зээл аваад явж байна. Ээж маань химийн эмчилгээнд 6-8 удаа орох шаардлагатай. Ингээд бодохоор эрсдэлийг тооцолгүйгээр 40-60 сая төгрөг нэмж хэрэг болж байна. Гэр бүлд минь жоохон 3 дүүд минь ээжийн хайрыг мэдрэх боломж олгож өгнө үү хэмээн та бүхнээсээ чин зүрхний гүнээсээ хүсэж байна. Хэзээ нэгэн цагт та бүхнийхээ ач тусыг ивээл хайрыг чадах чинээгээрээ хариулж, Олимп, дэлхийн аварга болох болно оо. Таныг хүндэтгэсэн Батбаатарын ХУЛАН” хэмээн ил захидлыг дайжээ.
Хандивын данс: 5018467129 Б.Хулан ХААН БАНК