Оросын уран гулгагч, Сочигийн олимпийн алт, мөнгөн медальт Фёдор Климов 28 насандаа их спортоо орхилоо. Багийн болон хосын төрөлд олимпоос медаль хүртэж, ДАШТ-д хосын төрөлд мөнгөн медаль зүүсэн туршлагатай Ф.Климовын хамтран гулгагч Ксения Столбоваг “Пёнчан 2018”-д орох урилга өгөөгүй тул БНСУ-ыг зорьж чадаагүй юм. Үүний дараа тэд ДАШТ-д оролцохоос татгалзсан.
Сочид Ф.Климов багийн төрөлд алт, хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.
Уран гулгалтаа орхих болсон шалтгаанаа олон зүйлтэй холбосон ч цаашид их спортоо бүр болихгүй, багшаар үлдэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Хэдийгээр “Пёнчан 2018”-д очих зорилгоо биелүүлж чадаагүй ч тэд хэзээ ч допингийн шинжилгээнд бүдэрч байгаагүй юм.
koo.mn