x

Монголд болох Олон Улсын балетын II уралдаан таван ангилалд зохион байгуулагдана

Монголын Балетын хөгжлийн сан, Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооноос зохион байгуулж буй "Монголын Олон Улсын Балетын II уралдаан” оролцогчдоо бүртгэж дууслаа.

Уралдааныг энэ сарын 13-15-ны өдрүүдэд УДБЭТ-т цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Нийт таван насны ангилалд сонгодог, орчин үеийн бүжгийн гоцлол болон багийн төрлүүдээр балетчид өрсөлдөх бөгөөд Олон улсын балетчид хэдийнэ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. 

Тухайлбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит "Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжгийн коллеж"-оос Александр Базаров, Чингис Монгуш нар "Өсвөр 2" ангилалд, Тамир Цыбиков, Екатерина Мирлусова нар "Өсвөр 1" ангилалд өрсөлдөхөөр Монголд иржээ.

Олон улсад нэр хүндээрээ тэргүүлдэг тус сургуулийн захирал Доржо Дугаржапов тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа нь тус уралдаан өндөр зэрэглэлд зохион байгуулагдаж буйн нэг илрэл юм. 

Мөн олон улсаас ОХУ-ын "Улаан Үд хотын Театр", БНСУ-ын "JIN ART CENTER", Өмнөд Африкийн "Mzansi Ballet School" болон "Twirlz Dance Academy", Куба улсын “Escuela Nacional de Ballet Fernando Alonso” сургууль, БНСУ-ын “Korea Youth Ballet Stars” академийн бүжигчин болон оюутнууд оролцож байна. 

Монгол Улсаа төлөөлөн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, Монголын балетын үндэсний сургууль, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Монголын их эзэн хааны театр, “Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль, ”Классик" балет, төгөлдөр хуурын сургууль, “Аврора балет”, “UB балет”-ийн уран бүтээлчид оролцох бол орон нутгаас Дархан-уул аймгийн “Гладнесс" сургалтын төв", Дорнод аймгаас “Дорнын бүжиг" клубын бүжигчид, сурагчид тус тус оролцохоор бүртгүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 39 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 44 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 49 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 59 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 1 цаг 4 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 1 цаг 16 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 3 цаг 12 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 23 цаг 22 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top