x

ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна

ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж”, Австрали, Индонез гэх мэт хүчирхэг нийлүүлэгчдийг ардаа орхиход бэлэн болжээ. Энэ талаар Nikkei Asian Review агентлаг өчигдөр мэдээлсэн байна. 

Өнгөрсөн сард ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэл хийхдээ “ОХУ 2025 он гэхэд Азийн орнуудад нийлүүлэх нүүрсний импортоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлж, 200 сая тоннд хүргэнэ” гэсэн юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа эрчтэй тэлнэ гэсэн бөгөөд Транс сибирийн төмөр зам, боомтын дэд бүтцүүдэд хөрөнгө хаяна гэдгээ мэдэгдсэн. 

Түрүүчээсээ Оросын нүүрсний “магнат” СУЭК компани Алс дорнодын Ванино боомтод томоохон өргөтгөл хийж байгаа бөгөөд энэ жил л гэхэд уг боомтоор 20 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байна. Цаашлаад боомтын экспортын хүчин чадлыг 40 сая тонн хүргэх бөгөөд БНХАУ-аас гадна Япон, Солонгос, зүүн өмнөд Азийн орнууд руу экспортоо тэлэх аж.

Азийн орнууд хаа хол байгаа Австрали гэхээсээ илүү ОХУ-аас нүүрс авбал зардал бага тусна гэж СУЭК-ийн удирдлагууд мэдэгдсэн байна. 

Олон улсын Эрчим хүчний агентлагийн судалгаанаас харахад, Европын орнуудад нүүрсний хэрэглээ аажмаар багасч байгаа бол Хятад, Энэтхэгт нүүрсний хэрэглээ өссөөр байна. 2017 онд дэлхийн нүүрс олборлолт 3% өсч, 7.55 тэрбум тонн хүрсэн. Энэ дунд Хятадын нүүрсний хэрэглээ 0.4% өссөн байхад Энэтхэгийнх 4.4% өсчээ. Энэ боломжийг ОХУ тултал нь ашиглана гэж тооцоолж байгаа аж. 

Ерөнхийд нь дүгнэхэд, ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж” байгаа бөгөөд Австрали, Индонез гэх мэт хуучны “акул” орнууд ч өрсөлдөөнд шахагдаж тун болзошгүйбайна. 

Эх сурвалж: Nikkei Asian Review

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ...
Top