x

Явуугийн цэцэрлэгт "Хүрээ үдэш"-ээр зочлоорой!

Их хотын залуус та бүхнийг долоо хоногийн сүүлээр Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт тухлан саатаж, "Хүрээ үдэш"-ийн донж, янзыг сонжин, яруу найраг, дуу, хөгжим сонордон, гэгээн уянгаар сэтгэлээ хөглөөрэй хэмээн урьж байна.

Уран бүтээлийн "Цэгц аравт" нэгдлээс санаачлан яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг ирэх Баасан, Бямба, Ням гаригт буюу тавдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. "Хүрээ үдэш-City night" хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж, шүлгээ уншихаас гадна Улсын филармонийн "Квартет" хамтлаг, хийл, саксафон болон гитарын гоцлол хөг нэмж, дуучин Б.Хонгор, Н.Тамир нар ая дуугаа өргөх юм байна.

Мөн монгол уран бичлэгээр хүссэн үгээ бичүүлж авах, таталбар хөргөө зуруулах, шүтэн биширдэг, хайрлан хүндэлдэг найрагчидтайгаа гэрэл зураг авахуулах боломжтойгоос гадна ном, пянз сонирхогчид үзэсгэлэн худалдаа, солилцоо зохион байгуулах аж. Нийслэл хотын залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, дуу, хөгжим, яруу найраг сонсч, урлагийн мэдрэмж, таашаал авах, хотын соёлыг бие биедээ түгээх, сонирхол, хоббигоороо нэгдэх зэрэг олон талын үр нөлөө, зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор "Цэгц аравт" уран бүтээлийн нэгдлээс энэхүү "Хүрээ үдэш-City night" арга хэмжээг санаачлан зохион байгуулж буй юм байна.

Б.БАТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 36 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 42 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 47 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 57 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 1 цаг 2 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 1 цаг 14 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 3 цаг 9 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 23 цаг 20 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top