Европын холбооны Испани улсын Малага хотод 2018 оны 9 сарын 4-16 ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид ирж хурд хүчээ сорьж байгаагийн 5495 нь эрэгтэй ,2692 нь эмэгтэй тамирчид байгаа юм. Манай улсаас ОУХМ Төмөрбатын Цэрэндолгор, ОУXМ Аюушийн Алтанцэцэг нар амжилттай оролцлоо.
8 даx удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд Mонгол улсаа төлөөлөн оролцсон ОУXМ Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга боллоо. Мөн 60 насны ангилалд МУ-н ОУXМ Аюушийн Алтанцэцэг уг тэмцээнд амжилттай оролцов. Тэмцээнд орлцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани / Giuseppe Ottaviani / байсан бол эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур / Man Kaur / байлаа.