Налайх дүүрэг дэх Олон улсын хөнгөн атлетикийн тартан замын ажил бүрэн дуусч, ашиглалтад хүлээн авлаа.
Тус тартан замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын "Мондо" компани хийжээ. 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна.
Уг байгууламж ашиглалтад орсноор Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болж байгаа юм.