x

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан УОК-ийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэх шүүх хурал хойшлогджээ

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан УОК-ийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэх шүүх хурал шүүх хурал өнөөдөр боллоо. Гэвч хариуцагч тал болох УОК шүүхийн тогтоосон хугацаанд нотлох баримт ирүүлээгүй, мөн товлогдсон шүүх хурал дээр нотлох баримт нэмж өгөх хүсэлт гаргасан тул шүүх хуралдаан 14 хоногийн хугацаагаар хойшилжээ.

Энэ талаар нэхэмжлэгч тал болох Фиделитас Партнерс хуулийн фирмийн зүгээс "Шүүхээс хуульд заасан ажиллагааг хийж байгаа ч хариуцагч УОК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна. Тодруулбал, Шүүхийн тогтоосон хугацаанд нотлох баримт ирүүлээгүй, товлогдсон шүүх хурал дээр нотлох баримт нэмж өгөх хүсэлт гаргаснаар шүүх хурлыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байхаар хойшлууллаа" гэсэн юм.

Мөн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтэй олон иргэн байгаа ч шүүхээс өмгөөлөгчийн хурлыг заалаар оруулах хүсэлтийг хангаагүй байна.

Одоогоос хоёр жилийн өмнө хилийн чанадад гацсан иргэдээ эрүүл мэнд, нас, хүйсийн ялгаатай байдлаар хязгаарлан эх орондоо ирэх эрхийг нь зөрчсөн. Арай гэж ирсэн хүмүүсийг коронавируст халдварын шинж тэмдэггүй ч 21 хоног тусгаарласан, улмаар гэртээ 14 хоног үргэлжлүүлэн хөл хорионд байлгасан зэрэг УОК-ын шийдвэрийн нөлөөгөөр хохирол амссан мянга мянган иргэн бий.

Фиделитас Партнерс хуулийн фирм "Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах" НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ТӨСӨЛ-ийг жишиг болгож сонгон ажиллаж буй. Тодруулбал, хуулийн фирмийн өмгөөлөгчдийн баг гадаадаас эх орондоо ирсэн, коронавируст халдварын шинж тэмдэггүй иргэдийг 35 /тусгаарлалтын байранд 21, гэрт нь 14 хоног/ хоног тусгаарласан УОК-ын шийдвэрийг хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Уг нэхэмжлэлд УОК-ын 2020 оны гуравдугаар сарын 26, энэ сарын 9-ний өдрийн хурлаас гаргасан “гадаад орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгосон” шийдвэр нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болохыг тогтоолгох, энэ шийдвэрийн улмаас хохирсон иргэн Б.Б-гийн хохирлыг нөхөн төлүүлэхийг даалгахыг шаарджээ.

Хэдийгээр шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг таамаглах боломжгүй ч эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөөлөл болж, хүчин төгөлдөр бус шийдвэрийн улмаас хохирсон болохыг тогтоолгох гэсэн энэхүү нийтийн эрх ашгийн төлөөх өмгөөллийн төсөл “ногоон гэрлээр” яваагүй ч, шүүхийн процессийн дагуу үргэлжилж байна. 

Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд гадаадаас эх орондоо ирээд 35 хоногийн хугацаанд тусгаарлагдсан иргэн бүрт баримтаар нотлогдох хохирлоо нэхэмжилж, нөхөн төлүүлэх боломж бүрдэх юм. Албан бус тоогоор 25 мянга орчим иргэн гадаадад гацаж, эх орондоо ирээд хаана ч байхгүй 35 хоногийг өөрийн зардлаар тусгаарлалтад өнгөрүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж байна 2 цаг 26 мин Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 2 цаг 27 мин “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ 2 цаг 30 мин Хоёрдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа 2 цаг 33 мин Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ 2 цаг 34 мин Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2 цаг 38 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна 2 цаг 59 мин Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө 3 цаг 3 мин "Анхны долоо" сан байгуулагдлаа 3 цаг 5 мин Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ 3 цаг 6 мин 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд 3 цаг 8 мин Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Уржигдар 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Уржигдар 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Уржигдар 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Уржигдар 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Уржигдар 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Уржигдар 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Уржигдар 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 2025-01-31
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top