“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулааны мэргэжлийн рингэнд гарахаа цолны цайллагын үеэрээ "16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд орхиж байна. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон" гэж мэдэгдэж байв.
Тэрээр UFC-гийн эхний тулаанаа хийхээр болон дасгалжуулагч Б.Содгэрэл нарын хамт өчигдөр АНУ-ыг зорьжээ.